ГОЁ МЭДЭЭ: Хорт хавдраа "ялсан" Г.Батзаяа эмнэлгээс гарлаа

Б.Ариунзаяа
2020/05/20

Цахим орчинд “SaveZaya” хэмээх хаштаг үүсгэн Г.Батзаяад туслах хандивын аян өрнүүлж байсан цаг саяхан. Тэгвэл хорт хавдартайгаа тэмцэж байсан Г.Батзаяа эмчилгээгээ дуусган эмнэлгээс гарч буй тухайгаа фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. 

Тэрээр "Хамгийн анх есдүгээр сарын 20 нд эмнэлэгт хэвтэж байсан бол тавдугаар сарын 20-нд буюу яг 9 сарын дараа эмнэлгээс гарч байна. Бүх зүйл ок" гэж Batzaya zaya хуудсандаа бичсэн байна. 

Түүний хорт хавдрын тархалт 80 хувьтай байсан ч чөмөг шилжүүлэн суулгах мэс засал яаралтай хийлгэвэл амь нас аврагдах боломж байсан. Харин хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох тул монголчуудаас тусламж хүссэн юм. Сайхан сэтгэлт монголын ард түмэн хандив тусламжийн гараа сунгаснаар түүнд амьдрал бэлэглэсэн юм. 

 Г.Батзаяагийн ээж "Хүү маань өнөөдөр эмнэлэгээс гарч байна. Ингээд 7 хоног бүр 2 удаа шинжилгээгээ өгч эмээ уугаад л байх нь. Хүүг минь дэмжиж хандив илгээж байсан Монголын цаашлаад нутгийн зон олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд Дорноговь аймгийн удирдлагууд, хүүгийн ажлын хамт олон, найз нөхдөд, миний таних танихгүй сайхан сэтгэлт бүх хүмүүст ах дүү төрөл садан найз нөхөд Европд суугаа Солонгост байгаа монголчууд гээд хэдэн зуугаараа хандив өгч урмын сайхан үг хэлж сэтгэлээ чилээж байсан хүн нэг бүрт цаг ямагт хамт байсанд маш их баярлалаа. Монголчууд бол гайхалтай ард түмэн шүү.Та бүхний тус дэмээр хүү маань бослоо, баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.50
    2020/05/23

    Баяр хүргэе эрүүл саруул сайхан амьдраарай амжилт

    Хариулах
  • 202.179.21.251
    2020/05/22

    Баяр хүргэе, буян заяа нь дэлгэрч яваг ээ.

    Хариулах
  • 103.212.116.150
    2020/05/21

    Мундаг хүү байна өвчнөө ялж монгол түмнээ баярлуулсан чамд болон танай сайхан тэнгэрлэг гэр бүлд аз жаргалын дээдийг хүсэхийн ялдамд бурхан үргэлж ивээж буян заяа тань дэлгэрч явахын өзйтй өлй өргөн дэвшүүлье.

    Хариулах
  • 103.57.94.178
    2020/05/21

    за ашгүйдээ. нэг ч гэсэн Монгол хүн аюулаас салждээ. эрүүл энхийг хүсье

    Хариулах