ХӨСҮТ: Коронавирустэй нь батлагдсан 26 иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Б.Ариунзаяа
2020/05/21

ЭМЯ-наас мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д өчигдөр 109 хүнд шинжилгээ хийснээс Коронавирус илрээгүй. Мөн Дархан-Уул аймгийн вирус лабораторид 26 хүнд шинжилгээ хийснээс мөн халдвар илрээгүй байна. Манай улсад 140 батлагдсан тохиолдол илэрсэн. Үүнээс  26 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоо 114 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 88 хүний биеийн байдал хөнгөн байна. Харин 26 нь хүндэвтэр байна" гэлээ.