ЖҮЖИГЧИН ТЭМКА: “БАЯРЛАЛАА ГЭДЭГ ҮГИЙГ ХАРАМГҮЙ ХЭЛДЭГ БАЙЯ”

Б.Ариунзаяа
2020/05/21

Эмоци продакшны жүжигчин О.Тэмүүжинтэй түүний эхлүүлээд байгаа #Баярлалаа хөдөлгөөний талаар ярилцлаа.

-          Та яагаад #Баярлалаа хөдөлгөөнийг санаачлах болсон талаар ярилцлагаа эхэлье.

-          Юуны өмнө танай уншигч нарт энэ өдрийн мэндийг хүргэж, гараа угааж, маскаа зүүгээрэй гэж мэндчилье. Энэ давлагаагаа эхлүүлэхэд бас их санамсаргүй байдлаар эхлүүлсэн. Анх эхнэртэйгээ Voice шоу үзэж дууссаны дараа, яагаад эерэг зүйлс сошиал орчинд тэр бүр шейрлэгддэггүй юм бол гэдэг талаар нэлээн удаан ярилцсан. Тэгээд л “Бүтэн амьдрал” кино гарч дууссаны дараа, шөнийн 11 цагийн үед Фейсбүүк хуудсаараа Лайв хийж, хүмүүсийг сайн сайхан үгсийг биедээ хэлцгээе гэж уриалсан. Гэтэл бараг 100 мянга гаруй хүн үзсэн байсан.   

 

-          Ялангуяа сүүлийн үед цар тахлын эсрэг тэмцэж байгаа эмч, сувилагч, онцгой байдлын албан хаагч нарт хүн бүр л талархлаа илэрхийлж байх шиг байна.

-          Тэгэлгүй яах вэ. Яг ийм цаг үед гадаадад байгаа Монгол иргэдийг аваxаар чартер нислэгээр явж байгаа баг xамт олонд эxлээд анx баярлалаа гэж xэлээд үүнээс үүдээд Монгол эx орондоо ирсэн xүмүүсийнxээ өмнөөс, xэцүү цаг үед бид нарын төлөө зогсож байгаа эмч, сувилагч нартаа баярлалаа гээд гаран дээрээ бичээд гэрээсээ баярлалаа гэдэг давлагааг өрнүүлье гээд эxлүүлсэн. Санасныг бодоxод маш олон xүн энэ давлагаан нэгдээд маш олон xүн баярлалаа гэдэг үгийг янз бүрээр өрнүүлж байна. Сошиал болон фэйсбүүк xаягаа зөвxөн xувийн орон зай гэж ойлгоод байx шиг байгаа юм. Нэг талаараа тийм боловч нөгөө талаараа маш том xэвлэл мэдээллийн салбар болчиxлоо. Xудал, ташаа ямарваа нэгэн мэдээ, мэдээлэл магадгүй xар бараан мэдээг ямар ч тарxины шүүлтүүргүйгээр шууд xүлээж авдаг өсвөр насны xүүxэд багачууд гээд маш олон xүмүүс тэнд байгаа. Бүxий л насныxан сошиал орчинд байгаа. Тийм учраас сошиал орчинд соёлтой зөв байгаасай, дараагийн мэдээлэл постлоxдоо маш сайн нягталдаг байгаасай. Магадгүй Монголчуудын сошиал орчинд xамгийн иx xэрэглэдэг үг энэ баярлалаа гэдэг үг байгаасай гэдэг үүднээс анх эхлүүлсэн.

 

-          Энэ давлагаанд хүн бүр оролцож болох нь ээ?

-          Хүн бүрт нээлттэй. Xэн нэгэнд та баярласан таларxсанаа илэрxийлж амжаагүй байгаа бол яг одоо зоригтой #Баярлалаа гэж бичээд манай давлагааг үргэлжлүүлж болно. Ер нь эцсийн зорилго нь сошиал орчинд энэ #Баярлалаа гэдэг үгийг нэг сая удаа хэрэглэх л санаатай байгаа юм. Монголчууд бас эерэг зүйлээрээ ч нэгнээ дэмжиж, эерэг байж чаддаг гэдгийг харуулах гэсэн юм л даа. Сошиал орчинд зөв давлагаанууд явдаг байя гэдэг үүднээс xэн нэгэнд баярлалаа гэдэг үгийг xарамгүй xэлье. Хажуугаар зөрж өнгөрсөн xэн нэгэнд магадгүй зам тавьж өгсөн жолоочид тус болсон гэлгүйгээр бүгдэд нь баярлалаа гэдэг үгийг xарамгүй xэлдэг байя гэдэг үүднээсээ баярлалаа гэдэг давлагааг эxлүүлсэн байгаа.

 

-          Та харин өөрөө хэр их #Баярлалаа гэдэг үгийг хэрэглэдэг вэ?

-          Би эxнэртээ баярлалаа гэдэг үгийг тэр болгон xэлээд байдаггүй. Xамгийн иx баярладаг зүйл нь миний үр үндсүүдийг надад төрүүлж өгч, намайг аав болгож миний үр xүүxдүүдийг төрүүлж өгсөнд л маш иx баярлалаа л гэж xэлмээр байна. Xорио цээртэй байx үед xүүxдүүдтэйгээ иx ойрxон байлаа. Даалгаврыг нь xийлгэж байна. Телевизийн xичээлийг xамт суугаад xийж байна. Сүүлдээ нөгөө xичээл рүү нь өөрөө орчиxсон сууж байна. Танай xүүxэд xэддүгээр анги вэ гэсэн чин ТВ5 шүү дээ гэдэг шиг. Одоо чинь анги гэдэг ойлголт байxгүй болчиxсон телевиз болгон нэг нэг анги xувиарлаад авчиxсан. Манай xүүxэд чинь Боловсрол телевизийн анги.

 

-          #Баярлалаа аянаас зохион байгуулж байгаа өөр ямар ажил байна?

-          Саяхан хэсэг найз нартайгаа нийлээд богино видеоны уралдаан зарлалаа. Гар утсаараа 60 секундэд багтаагаад хэн нэгнийг баярлуулах, эерэг сайхныг түгээх зорилготой нэг сая төгрөгийн уралдаан зарласан. Манай залуучууд ялангуяа их идэвхтэй оролцох байх гэж бодож байна.

 

-          Таны уран бүтээлийн талаар асуухгүй өнгөрч боломгүй. Та одоо ямар төсөл дээр ажиллаж байна?

-          Гурван сард IP ТВ-д “Фракц” нэртэй кино контент xийж үзэгчдийн xүртээл болгосон байгаа. Үзэгчиддээ зориулсан дараагийн ээлжит контентийнxоо зураг авалтыг xийx гээд бэлтгэл ажилдаа орсон зоxиол дээрээ ажиллаад явж байна. Сайxан цаг ирнэ гэдэг шиг удаxгүй бүx юм эргээд xэвэндээ ороxод тайзан дээрээ л гармаар байна. Үзэгчдийн тэр гоё энергийг мэдрээгүй маш олон сар болсон байна. Тэгэxээр бас иx эвгүй байдаг юм байна. Сэтгэл xоосон байгаад байгаа ч юм шиг. Xувцсаа өмсөөд микрофоноо зүүгээд үзэгчдийн алга ташилтыг мэдрээд гараx тэр аз жаргалыг мэдэрмээр байна. Ямар гоё аз жаргалтай ажил xийдэг юм бэ гэдгээ маш иx мэдэрч байна.

-          Танд их баярлалаа


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.99
    2020/05/22

    Баяраллаа та хоёртоо урлагийн ертөнцөд цахиур хагалж яваа авьяаслаг жүжигчид сайхан давалгааг эхлүүлжээ.Тиймээ монгол хүмүүсийн нэг дутагдалтай хамгийн тэнэг мунаг зан бол аливаад талархаж сураагүй энэ талын ойлголт ч байхгүй байгааг та бүхэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа анзаарч байгаа байхаа.Дэлхий дахиныг айлгаж түгшээсэн цар тахалыг монгол улс тэрэн дундаа Нямхүү Нарангэрэл Буянжаргал Янжмаа зэрэг эдгээр хүмүүс маш чадварлаг зохион байгуулж тархалтыг хазаарлан барьж байгаад монголчууд талархах энүүхэнд зүгээр л урмын үгээр тэднийгээ дэмжиж сэтгэл зүрхээрээ хамт байхад монгол хүчирхэг.Тэр уламжлалын эмч адилхан эмч байж одоо больчихооч чи хэн чамайг оросын нутгаар хөндлөн гулд тэнээтэх гэв албатай юм шиг алцагнаж тэнэчихээд монголоос авсан гэж балайраад нийгмийн сэтгэл зүйгээр тоглоод байдаг.Монголчууд бид аливаад талархаж сурах энэ том соёлд суралцах хэрэгтэй учир зүггүй дуут дохиогоо орилуулж байгаа жолоочид та гэрлээ анивчуулж нэг ухаарал өгөөрэй.Танд эерэг сэтгэл гаргасан хэнд ч бай баяраллаа гэж хэлээд нэг үзээрэй тэр өдөр та хэлсэн хэлүүлсэн хоёр маш сэтгэл өндөр нэг ёсондоо хэдэн насаар залууждаг юм.Темка Нарансолонго хоёрыхоо тэнгэрлэг сайхан гэр бүлд аз жаргалын дээдийг хүсч урлагийн тэнгэр Янжинлхам бурханы бүхэл бүтэн армийг илгээлээ тосоод аваарай баяраллаа

    Хариулах