Д.Эрдэнэбат сонгуулиас өмнө "СУНГААГАА ДУУСГАХ УУ"

Т.Оюумаа
2020/05/22

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-ынхан шалгаж байгаа. Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй танилцаад прокурорууд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах тогтоол баталснаас гадна тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм. 

Томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон ийм нэгэн дуулиантай хэргийн гэм буруугийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. 

АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг өмнө нь яллагдагчаар татаад байсан бөгөөд тэдэн дээр нэмж 2014-2016 оны Засгийн газрын тэргүүн, салбарын сайдыг эрүү­гийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь энэ юм. 

Д.Эрдэнэбатын хувьд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан Кью Эс Си компанийн бариулсан төмөр замын концессын хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, олгуулан улсад их хэмжээний хохирол уч­руулсан үйлдэлд холбогдоод буй аж.

Ташрамд дуулгахад, Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймагт Д.Эрдэнэбат, С.Баярцогт, Д.Үүрийнтуяа нар нэр дэвшихээр албан ёсоор зарлагдсан билээ. Өнөөдрийн хуралдаанаар гэм буруугийн шүүх хурлыг  товлоно. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.183
    Өчигдөр

    Эрдэнэбат мэтийн юмыг нэр дэвшүүлэнэ гэдэг бол сэлэнгийн сонгогчдыг басамжилсан хэрэг,гэмт хэрэгтэнд саналаа өгч байдаг мангуу амьтад сэлэнгийхэн биш шүүдээ? АН-ын дарга нь өөрөө яллагдагчаар татагдсан болохоор л аргагүйн эрхэнд яллагдагчдыг нэр дэвшүүлсэн хэрэг байхдаа

    Хариулах
  • 103.57.95.252
    2020/05/23

    нямдорж шиг шударга хуулчаар дээд шуух прокурор , атг- даргииг тавьчих иим шударга хуулчид баигаа тэднииг дэвшуул тэгж баиж хуулиа хундэлдэг хуулин дор бух хун захирагдаж авилага албан тушаалиин хэргууд шиидэгдэж шуух засаглал тогтоно

    Хариулах
  • 66.181.181.99
    2020/05/22

    Энэ сахал Эрдэнэбилэг гэдэг хулгайч тийм овоо шийртэй хулгайч уу? монголын мафийн толгойлогч юм уу? Нямдорж ах бол нам дарийшт Орхон аймгийхаан манай Нямкад итгэл үзүүлээд нааш нь явуулчих.Ерөөсөө Нямкагаа ерөнхий прокурор ХЗДЯ ЦЕГ Дээд шүүхийн дарга гээд нэгмөсөн хавсарч хийлгүүлээд энэ монголын болохгүй бүтэхгүй болгоныг нам даруулья.Сайханбилэг АНУ с аймаар том салаавч өгөөд бие нь зүв зүгээр нуг нуг инээгээд мөнгөө үрж барахгүй өрж тоглоод нурангуут нь өө новшоо гээд хогийн сав руу шидээд сууж байна лэ.Хулгайчаа энхрийлэн хайрлаж алхам тутамд нь толгойгий нь илдэг монгол улсын энэ завхарсан лаларын хууль бол дэлхийн найм дахь гайхамшиг .Энэ хараал идсэн улс тр гэр орныг хүртэл үймүүлж байгаа юм эхнэртээ нэг тэгүүлчих гэсэн чинь битгий хуц чи муу АН г дэмждэг тэнэг гээд өшиглөөд унагааж байнашт.Энэ бол түүний унаган ааш биш улс төр энэ амьтныг араатан болгон хувиргаж орхилоо.Манай миний энхрийн хайрт мэргэн жолоодогч удирдан чиглүүлэгч МАХН мандтугай ура нөхөдөө гээд утсаараа орилоод өчигдөр орой алх бариад 75 инчийн зурагтаар Хүрэлсүх Эрдэнэ хоёрыг харж уурлаад зурагтаа хага цохичихлоо .Харц нь аймаар сонин болчихсон над руу харахаар нь би айгаад гарч зугатаагаад хүүхдүүд рүүгээ залгахад ээж МАХН н туг руу 108 удаа биднийг мөргүүлж байна гээд уйлаад байнашт.Надад туслаач энэ хүнийг энэ улс төр галзууруулчихлаа одоо би яанаа

    Хариулах