УИХ-ын гишүүн Г.Солтаныг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ

Б.Ариунзаяа
2020/05/22

УИХ-ын гишүүн Г.Солтаныг албадан ирүүлэх шүүгчийн захирамж хэрэгжихгүй олон хонож байна. Учир нь тэрбээр үндсэн хаягтаа ч очихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй зугтжээ. Түүний ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэг нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болж, улмаар Г.Солтаныг албадан ирүүлэх захирамжийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. 

Тэрбээр “Монгол шаазан” компанидаа дээрх сангаас 950 сая төгрөгийн санхүүжилт авсан ч зээлээ эмчилгээндээ зарцуулан, зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдсон юм. Гэвч тэрбээр ийнхүү хууль сахиулах байгууллагаас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсаар байна. 

АТГ, НПГ-аас яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулахаар өнгөрсөн өвөл дуудахад ирээгүй, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын зарлан дуудах хуудсыг аваагүй байна. Энэ удаа ч мөн прокурор, мөрдөх байгууллагын дуудсан цагт ирэхгүй яллагдагчийн үүргээ биелүүлэхгүй байгаа тул эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.183
    2020/05/23

    Дуудаад ирсэнгүй,төдөн удаа дуудаад бүр албадан ирүүлэх шийдвэр гаргаад ирсэнгүй гэх ийм нэг эрч нь харьсан дээс шиг явдлаа болилдоо,төр нь байна,хууль нь байна,хэрэгжүүлдэг механизм нь байна яасан арчаагүй юм бэ?УИХ-ын гишүүний халдашгүй байдал тухай хууль гэдэг үндсэн хуулиас давсан,УИХ-д толгой хоргодож ял завшиж байгаа этгээдүүдийг давраасан хуулиа байхгүй болгооч,ер нь сүүлийн жилүүдэд УИХ-д бүгэж өөрсддөө зориулан гаргасан хууль эрхийн актуудыг эргэж хянах үзэх цаг болсон,ийм хууль ийм гишүүдээс болж хуулийн байгууллагуудын ажил хууль бус явагдах болсоны хариуцлага буруугч УИХ хүлээх учиртай,хүлээгээд зогсохгүй нэн даруй засах залруулах хэрэгтэй

    Хариулах
  • 192.82.76.64
    2020/05/22

    Хасагстан луугаа явчихсан биз ээ. Тэнд очоод Монголд хэлмэгдлээ гээд эх орныг маань газар дор оруулаад Жакейгийн адил тагнуулын газарт дарга болно. Энэ баталгаатай

    Хариулах
  • 103.229.122.24
    2020/05/22

    Манай улс яс үндсээр нь ялгаварлан гадуурхдаггүй хуультай. Гэсэн ч энэ Баян-Өлгийгээс сонгогдож байсан УИХ-ын гишүүд туйлын адармаатай, найдваргүй элементүүд болохоо нэг бус удаа харуулан таниулж, зарим нь бүр УИХ-ын аюулгүй байдлын байнгын хороог даргалж байсан хэрнээ гадаадын иргэн болоод тэр улсдаа аюулаас хамгаалахын чиглэлийн өндөр алба хашиж байгаа гэдгийг цаашид анхаарч байхгүй бол манайх шиг жижиг улсад нөхөшгүй аюул учруулах магадлал өндөр шүү

    Хариулах
    • 202.21.120.187
      2020/05/22

      tiim shu

  • 66.181.181.99
    2020/05/22

    Наад муу хасаг чинь хаашаа зайлдаг юм монголын цагдаа загасан нүдтэйгээрээ алдартай биз дээ.Нэг газар бүгчихээд каз шаагаад л укран түс укран түс гээд байж байгаашт .Монголын хууль хяналтыхаан хэрэг түвэг яасан хурдан шуурхай шийддэг болоов.Дандаа ийм байгаарай хууль дүрэм ингэж хэрэгждэг бол монгол хөгжлөө бид ядуурлаас гарлаа.Санаанд багтахгүй их мөнгө байнаа ийм мөнгө нэг барьж үзээд адис хүртээд үзэх юмсан гэж мөрөөдөх юм даа.За за хэрэггүй таксидаж олсон мөнгөөрөө хэдэг бор жаалтайгаа таван цулын шөлөө ууж суухад би баян би жаргалтай яагаад гэвэл ядуу ард бид хулгайч биш шудрага хөдөлмөрөөрөө олж идсэн хоол амттай авилгачид бүгдээрээ үхэх нь үхээд шоронд орох нь ороод хоорондоо алалцаад сайхан шоу үзэж байна даа.Монголын улс төр гэж нэг ёстой короноогоос долоон дор хөнөөлт дайсан байнаа

    Хариулах