Наадам уламжлалын дагуу зохиогдож, бөх, засуулуудаас коронавирусийн ШИНЖИЛГЭЭ АВНА

Б.Ариунзаяа
2020/05/22

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх талаар эргэлзээтэй байсан. Тэгвэл ийнхүү Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй. Иймд иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгууулах нь зөв хэмээн үзлээ.

Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.

Долдугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд тоглогдоно. 11-ний өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн үзүүлнэ. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно.

Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст ковид 19-ын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзэж наадамлах юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулвал төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн 1 хувь хүрэхгүй хүн ам. Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.  Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт  хүндэтгэлтэй хандана гэдэгт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд итгэлтэй байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.109
    17 цагийн өмнө

    Uneheer ene Mongoliin tor barij baigaa MAN-n hulgaichuud mongoliin ard tumniig ilt tohuurhan doromjilson mash ayultai shiidver gargaj bna.Iim ayultai uyd naadam hiih ni ard tumniig shuud ersdelruu tulhej baigaa notstoi alham bolno.Tegeed ch uldeh huneer achaa buu tatuul gej ugtei dee.MAN-iihan mongoliin ard tumneer tug tahih gej bna.Esrguutseh heregtei.Eruul mend heregtei.Zugaa tsengel hereggui...

    Хариулах
  • 103.57.92.221
    19 цагийн өмнө

    Бидэнд наадам үзэх хүсэл сонирхол алгаа.

    Хариулах
  • 103.57.92.221
    20 цагийн өмнө

    Вирусны шинжилгээ үнэгүй орж ирдэг гэж бодоо юу бөх засуулуудаас мөнгийг нь төлүүлж вирусныхээ шинжилгээг аваарай. Наадамтай наадамгүй монгол дотооддоо вирусны халдваргүй л бол ямар ч хэрэггүй зүйл. Хулгайлах мөнгөө олж ядсан хүмүүсийн шийдвэр бна. Цагаан сар, наурыз гээд олон баяруудыг гэр бүл хайртай бүхнийхээ төлөө тэвчиж ирээд амьдрал сайхан л бна. Наадам болохоор олон хүний эрх ашгийг шударга бусаар хангах талбар болсон нь мэдэгдэж бгн шүү.

    Хариулах
  • 66.181.161.47
    Өчигдөр

    Энэ жил өнжөөд ирэх 100 жилийнхээ ойг нижгэр хийж болдгүй л юм байхдаа

    Хариулах
  • 66.181.161.11
    2020/05/24

    boli boli zardlaa hemne esvel shagnalguu tusuvguu naad

    Хариулах
  • 103.229.123.153
    2020/05/24

    Хуцна биз. Далд үедээ 2,3,4 дэх шинжилгээгээр илэрч байгааг яаж шийдэх гэсэн юм бол

    Хариулах
  • 122.201.24.75
    2020/05/23

    Tsaanaa chin haldwar 200 hureh ged bna shude naadam hj yah ged bga yum be yun ch naadam shig yumde erguu har malnuud we

    Хариулах
  • 202.126.89.53
    2020/05/22

    !!!!!!Ygvi

    Хариулах
  • 66.181.185.75
    2020/05/22

    Turuu jiliin asuudalaa shiideegui bj dahij naadam hiij yadag yum be gants bohiin asuudal shiidej chadahgui tiim sul doroi tor zasag

    Хариулах
  • 202.21.108.197
    2020/05/22

    Наадам болохоос өмнө бөхийнхөө асуудлыг шийдвэрлээч.

    Хариулах