Э.Оюунболдын шүүх хурлыг ирэх сарын гуравны өдөр товлов

Б.Ариунзаяа
2020/05/22

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт болж өндөрлөлөө.

 Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагт хийхээр товлов.

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн урдьчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон билээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.183
    Өчигдөр

    Шүүх хурал товлож хойшлуулаж ханах биш

    Хариулах
  • 192.82.76.183
    2020/05/23

    Шүүхэд шүүх хурал худлаа товлох,хуралаа хойшлуулахаас өөр хийж байгаа чадаж байгаа юм ер нь байдаг юм уу?сахил хүртээд шал дордов гэгчээр шүүгчдийн цалинг нэмсэн биш бүр .......болжээ

    Хариулах
  • 99.124.157.126
    2020/05/23

    Dahiadturuul

    Хариулах
  • 99.124.157.126
    2020/05/23

    Cainbohshuu

    Хариулах
  • 66.181.181.99
    2020/05/22

    Миний дүү энэ жилийн наадам үзэгчгүй болноо чи наадмын өмнө хэрүүл тэмцлээр яах вэ? бэлтгэлээ сайн базааж байгаад гаруудыг толгой дээрээ өргөөд шидээд бай хариуллт нь энэ тэгээд л түрүүлчих

    Хариулах