Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөл хорио сунгах эсэхийг шийдвэрлэнэ

Б.Ариунзаяа
2020/05/25

Улсын онцгой комисс өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдана. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.

УОК-ын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авсан хөл хорионы хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Мөн өнөөдөр УОК байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр тохиож байна.

УОК "КОВИД-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 20 дахь удаагийн хуралдаанаараа хөл хориог тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Ингэснээр  олон улсын нислэгүүд мөн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, кино театр, үзвэр үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг түр хаагаад байгаа билээ.