“Фортуна” Н.Батбаяр намынхантайгаа Архангайд гал тахиж явна

Б.Ариунзаяа
2020/05/25

УИХ-ын гишүүн асан Фортуна Н.Батбаяр одоогоос дөрвөн жилийн парламентыг 99 гишүүнтэй болгох хэрэгтэй, "99" гэдэг тоо нь эерэг утгатай,  9  бол Монголд элэгтэй тоо гэхчилэн ярьж, олны “элэг” болж байсан билээ. Тэрбээр өнөө жил АН-аас Архангай аймагт өрсөлдөхөөр намаасаа “илгээлт” авсан.  Тэгвэл гишүүн асан сонгуулийн “сунгаа” эхлэхэд хэд хоног дутуу байгаа үед тойргоо эргэсээр явна. Тэрбээр саяхан намынхаэ нэр дэвшигчидтэйгээ хамт Булган уулын өвөрт гал тахижээ.