Н.Энхбаярын шоу явахаа байжээ

Админ
2020/05/26

МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд, өөрийн хүүтэйгээ хамт нэр дэвшихээ зарласан. Тэрбээр “Та бидний” эвслээс Баянгол дүүрэгт өрсөлдөнө гэж мэдэгдэнтойрог амлаж аваад байсан нь түүний ээлжит пиар байв. Олон нам нэгтгэж энэ удаагийн сонгуульд оролцож байгаа  намын даргын хувьд олны анхаарлын төвд орохгүй бол яав ч болохгүй гэсэн түүний тактик байжээ.  Үнэндээ тэр хуулиар сонгогдох эрхээ хязгаарлуулсан  анхны улс төрч.

 УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8-д Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заасан.

Хуульд зааснаар нэр дэвших боломжгүй гэдгээ тэр өөрөө ч мэдсээр байж тойрог амлаж, нэр дэвшихээр материалаа СЕХ-нд хүргүүлсэн нь сонгуулийн үеэр шоудах түүний тактик байсан нь ч тодорхой болж байна.

СЕХ мэдээж хууль зөрчиж түүнийг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн даруйд  “Намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа” хэмээн шоу хийхээ эртнээс төлөвлөсөн гэсэн үг.

Сайнаар ч муугаар ч улс төрд түүн шиг пиар сайтай хүн алга. Ямар сайндаа л хүү Н.Батшугарыгаа нийгмийн захиалгаар нэр дэвшиж байна гэж зарлах вэ дээ.Сонгогдох эрхээ хуулиар хязгаарлуулсан түүний хувьд энэ мэт амбицлаг загнах нь намын даргын хувьд нэр дэвшигчдэдээ үзүүлэх том нөмөр нөөлөг гэж бодож яваа бололтой. Гэвч нэр дэвшигчдээс нь харсан ч,түүнийг дэмжигчдийн тоо бараг байхгүй болсноос харахад ч Намбарын Энхбаярын шоу  явахаа байжээ.