Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд ДӨРВӨН ХҮҮХЭД ЖИВЖ амиа алдлаа

Б.Ариунзаяа
2020/05/27

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тогтоол усанд ДӨРВӨН ХҮҮХЭД ЖИВЖ амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 

Тус талбайд барилгын ажил явуулж байсан компанийн үйл ажиллагааг нийслэлээс зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан аж. 

Одоогоор цагдаагийн байгууллага, Шүүх эмнэлгийн шинжээчид ажиллаж байгаа юм.

Эл үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга шуурхай хурал зарлажээ. Мөн нийслэлээс тухайн газрыг аюулгүй болгож байна.