Э.Бат-Үүлийн балаг, И.Нарантуяагийн шуналаас болж 4 хүүхэд амиа алдлаа

Админ
2020/05/28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  “Ханталс” гэгч компанийн дутуу ухаж хаясан нүхэнд тоглож байсан дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тэгвэл “Ханталс” гэгч энэ компани нь АН-ын гишүүн И.Нарантуяагийн өмч юм байна. И.Нарантуяагийн Хан талст компанид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3,6 га газар өгөх зөвшөөрлийг 2014 онд АН-ын дарга нарын нэг Э.Бат-Үүл олгожээ. Өөрөөр хэлбэл өнөөх л намын нэр барьсан луйвар энд үйлчилсэн гэсэн үг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд И.Нарантуяа гэгч наран шарлагын газар барина гэж газар ухаж, өнөөх газарт нь хөрсний ус дүүрчээ. Учир мэдэхгүй хүүхдүүд И.Нарантуяагийн ухсан энэ нүхэнд тоглож байгаад амиа алджээ.

Дөрвөн хүүхдийн аминд хүрсэн, хүүхдүүдэд үхлийн нүх бэлтгэж өгсөн И.Нарантуяа гэгч хэн бэ?

АН-ын гишүүн, Баянзүрх дүүрэгт тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан И.Нарантуяа бол төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт Хан талст ХХК, Хурдны зам ХХК, Төв эрдэнэсант ХХК, Жет ХХК, Булнайн түшиг ХХК бий. Тэрээр АН засаг барьж байх үед Чингис бондны мөнгөнөөс Хурдны зам ХХК”ийнхаа нэрээр 19 тэрбум, Хөгжлийн хоёр удаагийн зээлээр 27.9 тэрбум төгрөгийг  авсан байна. Өөрөөр хэлбэл Баянзүрх захын эзэн, АН-ын гишүүн Ишбадамын Нарантуяа нийтдээ 46.9 тэрбум төгрөгийг “Хөгжлийн банк”, “Чингис бонд”-оос авчээ.

Асар их хөрөнгөтэй, И.Нарантуяа гэгч эмэгтэй асар их шуналтай хүн гэдгийг доорх баримтууд батална. Тэрээр 2012 онд УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж ялагдангуутаа Хүүхдийн төлөө төвийн даргаар намынхаа нэрээр томилогдсон байна. Гэвч хүүхдийн төлөө юу ч хийсэнгүй. Өрөөндөө төсвийн мөнгөөр душ тавиулж, 8 сая төгрөгөөр цасан цагаан өнгийн төгөлдөр хуур байрлуулж, ардаа тусдаа өрөө гаргаж, тансаг зэрэглэлийн үнэтэй тавилгаар тохижуулж, өөрийнхөө цалинг үндэслэлгүйгээр нэмж, гар утасны төлбөрийг хүртэл төсвийн мөнгөөр төлүүлж байгаад АТГ-аас арга хэмжээ авахуулжээ. Гэвч тухайн үед И.Нарантуяад АТГ-аас ердөө л 2 сарын цалинг нь 30 хувь хасах арга хэмжээ авсан байна.

Тэрээр Хүүхдийн төлөө газрын дарга байх үедээ хотын дарга Э.Бат-ҮҮлээс Үндэснйи цэцэрлэгт хүрээлэнд 3,6 га газарт наран шарлагын талбай байгуулна гэж авсан ч юу ч хийсэнгүй. Нүх ухаж орхисон байх юм. Тэр газрын зөвшөөрлийг нь цуцалж, мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа ухсан нүхээ булахыг шаардсан ч тоосонгүй. Гар утасны төлбөрийг хүртэл төлөхгүй, төрөөс төлүүлдэг харамч авгай ухсан нүхээ булах мөнгө гаргахаас нарийлсан хэрэг. Ийнхүү Э.Бат-Үүлийн балаг, И.Нарантуяагийн шуналаас болж дөрвийн дөрвөн хүүхэд амиа алдлаа.