УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг цагдан хорилоо

Б.Ариунзаяа
2020/05/28

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдон эхэлсэн.

Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм. 

Тэгвэл тус хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд "гэм буруугийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр"-ийг шүүгч гаргажээ.