Танилц: Зургаадугаар сард хийх тусгай үүргийн 8 нислэг

Админ
2020/05/29

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас  мэдээлэл хийж байна. УОК Ирэх зургаадугаар сард агаарын замаар иргэдээ авчрах хуваариа баталжээ. Өөрөөр хэлбэл зургаадугаар сард нийт 2,000 мянга орчим иргэнийг татан авчирах аж. Эхний нислэгээр 1,097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөжээ. Энэ нислэгийг хоёр сар орчмын өмнөөс бэлдсэн байна.

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан (150-170 хүн )
  • 6 сарын 11-нд Токио (250-270 хүн)
  • 6 сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн),
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн),
  • 6 сарын 18 Сөүл (250-270 хүн)
  • 6 сарын 19-нд Франкфурт (250-270 хүн) руу тусбүр тусгай нислэг үйлдэнэ.

Мөн ирэх сарын 25, 28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна.