Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөж байна

Админ
2020/05/31

Эх, үрсийн баярын өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд зөвлөгөөг гаргажээ.

Зөвлөгөөнд:

  • Хүүхэддээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах,
  • Хүүхэддээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин),
  • Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт),
  • Найз нөхөддөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох,
  • Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах,
  • Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх,
  • Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах,
  • Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байх зэрэг багтжээ.


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам