ГОЁ МЭДЭЭ: Залуус тоглоомын талбай тохижуулан чимэглэж, БЭЛЭГ БАРИЛАА

Б.Ариунзаяа
2020/06/01

Манай сайт Гоё мэдээ булангаараа тоглож өссөн тоглоомын талбайгаа тохижуулсан залуусын талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Буянт-Ухаа-2 хороололд хэсэг залуус хүүхдийн тоглоомын талбай будаж, тохижуулжээ. Мөн шаараар чимэглэж, баярын бэлэг барьсан нь олон хүнийг талархлыг хүлээж байна. Тэдгээр залуус өчигдөр шөнөжин дээрх "бэлгийг" бэлдсэн нь ийнхүү зурагт буужээ. Үе тэнгийнхэндээ үлгэр дууриалал болж, эх үрсдээ гэнэтийн бэлэг барьсан залуустаа сайн сайхныг хүсье.