Д.Нямхүү: ОХУ-ын Цэргийн сургуулийн зургаан оюутнаас 18 хоногийн дараа КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

Б.Ариунзаяа
2020/06/01

Коронавирусийн халдварын өнөөдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр 371 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Харин тусгаарлагдсан хүмүүсийн зургаагаас давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тодруулбал дээрх иргэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнууд. Тэдгээр оюутнуудаас 18 хоногийн дараа вирусийн халдвар илэрч байна. Ийнхүү батлагдсан тохиолдол 185 боллоо" гэв.