Дэлхийн ЗУРГААН ОРОНД амьдардаг монгол хүүхдүүд нэгдэн БҮҮВЭЙН ДУУ эгшиглүүллээ

Б.Ариунзаяа
2020/06/01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхийн зургаан оронд амьдардаг монгол хүүхдүүд Бүүвэйн дуугаар мэндчилгээ дэвшүүлжээ. Уг ажлыг АНУ-ын Чикаго хотод чөлөөт уран бүтээлч болон хийлийн багшаар ажилладаг Т.Гэрэлтуяа зохион байгуулжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн таван улсын хөгжимчидтэй хамтран  Төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай удирдаач Ж.Чулууны “Уран хас”, Б.Шаравын "Сэтгэлийн эгшиг"-ийг тоглосон бол ээжүүдийн баярт зориулан "Баярын Уянга",  дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монгол хүүхдүүдтэйгээ хамтарч "Төрийн дуулал" -аа тоглосон нь олон хүний сэтгэлд хүрсэн билээ.