Ерөнхийлөгчийн ЗАРЛИГИЙГ хэн хуурамчаар үйлдэв

Админ
2020/06/24

УИХ сонгуульд Хан-Уул дүүрэгт МАН-аас өрсөлдөж буй Г.Амартүвшинг Монгол улсын иргэн харъяатаас гарсан гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хуурамчаар үйлдсэн баримт сонгуулийн сүүлийн мөчид задарсан билээ. Тэгвэл энэхүү хуурамч бичиг баримтыг хэн үйлдсэнийг анх баримтыг олонд дэлгэсэн Хасын гэгдэх Ч.Ганхуяг зарлалаа. Энэ хүн нь Ганхуягийн бичсэнээр Хан-Уул дүүрэгт Г.Амартүвшинтэй өрсөлдөж буй Ардчилсан намын нэр дэвшигч, МАНАН-ийн залуу хуульч гэгдэж буй Ч.Өнөрбаярын дүү Эрдэмбаяр Нэмэхбаяр гэгч байжээ. Эрдэмбаяр Нэмэхбаяр нь Ч.Ганхуягийн Ард Холдинг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн юм.