С.Жавхлан: Увсынхан миний дууг дуулах сонсох эрхгүй, би дахиж нутагтаа ирэхгүй

Б.Ариунзаяа
2020/06/25

УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшсэн С.Жавхлан ялагдал хүлээсэн. Өнөөдөр тэрбээр нутгийнхандаа хандаж үг хэллээ. Ингэхдээ "Мөнгө яллаа. Энэ өдрөөс хойш миний дууг нэгэн ч бүү сонсоорой. Увсынхан миний дууг дуулах сонсох эрхгүй. Би энэ яваа насандаа дахиж, нутагтаа ирэхгүй" хэмээн гомдоллов.