С.Баяр: МАН бүү хөөр, ардын тань амьдрал хэцүү байгаа шүү

Б.Ариунзаяа
2020/06/25

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн МАН- дахин үнэмлэхүй ялалт байгуулсан. АН-ын гишүүдийн хувьд энэхүү ялагдлаа эрүүлээр ухамсарлаж, шинэчлэх хөдөлгөөн өнөөдрөөс өрнөж эхэлж байна. 

Тэгвэл твиттер хуудсанд Ерөнхий сайд асан С.Баяр АН-ын сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа ийнхүү илэрхийлсэн байна. 

Тэрбээр “АН одоо сэргэ, ухаан сийл, зориг гарга. Монгол гэрийг 2 багана босгодог шиг, Монголын төрийг 2 том нам авч явна. 1 том баганатай бид байж үзсэн. Бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. МАН бүү хөөр. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү. Чадалтай нь өгөөмөр, өрөвч байдаг…” хэмээв.