Ц.Баатархүү эрх мэдэлдээ үлдэхийн тулд АН-ын ялагдлыг улс төржүүлж байна

Админ
2020/06/27

АН-ынхан сонгуульд ялагдангуут үймээн самуун дэгдээж, ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй шартаж, шаралхдаг зантай. Энэ удаа ч гэсэн УИХ-ын 2020 оны сонгууль будлиантай боллоо хэмээн олон нийтийг үймээн самуунд турхирсан үйлдлүүдийг гаргаж байна. Тэдний гол төлөөлөгч нь Ц.Баатархүү. АН-ын генсекээр хоёр сар ажиллаад Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж, өөрөө ч, намаа ч ялагдалд хүргэсэн Ц.Баатархүүгийн хувьд энэ удаагийн сонгуулийн дүнг зөвхөн өөрийнхөө эрх мэдэлд хүрэх зам гэж харж байна. Тэрээр сонгуулийн дүн гарсан өдөр  ялагдлаа хүлээн зөвшөөрсөн намын дарга С.Эрдэнэтэй нэлээд том маргаан үүсгэжээ. Ц.Баатархүүгийн хувьд “Нэгдүгээрт, АН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх гэж яарах ёсгүй байсан. Хоёрдугаарт АН-ын тамгыг Ц.Туваан бус би авах ёстой. Цаашид намын шинэчлэл, дарга нарыг сонгох асуудлыг би гардан хариуцах болно” гэдэг шаардлага тавьж байгаа юм байна.  АН-ын ялагдлыг далимдуулан намынхаа бүхий л эрх мэдлийг авах гэж улайрсан Ц.Баатархүү өөрийнхөө ашиг сонирхлыг биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байгаа аж. Харин нөгөө талд нь АН-ын эмэгтэйчүүдийн холбоо, Ц.Оюундарь, Ц.Оюунгэрэл тэргүүтэй эмэгтэйчүүд “Нам ялагдсан. Дүрмийн дагуу С.Эрдэнэ, дэд дарга Ц.Туваан, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү ч бас огцрох ёстой. Сүхбаатар аймгийн АН-ын хорооноос бусад бүх хороо, үүрийн намын дарга нар дүрмийн дагуу огцорсон” гэж мэдэгдээд байна. Ямартай ч АН дотор эрх мэдлийн төлөөх том хагарал үүсээд байна.