LIVE: Хотын төвд дахин нэг ногоон байгууламж баригдах нь

Админ
2020/06/28

Хотын төвд дахин нэг ногоон байгууламж тун удахгүй баригдаж ашиглалтад орох гэж байна. Сар гаруйн өмнө С.Амарсайхан газар эзэмших эрхээ эзэмшээд 15 жил болсон ч зориулалтын дагуу ашиглаагүй газрыг ногоон байгууламж болгох шийдвэр гаргасан. Тодруулбал  Ахмадын холбооны нэртэй Гадаад харилцааны яамны баруун тал, Блью Скай зочид буудлын зүүн талд байх уг газар сүүлийн хэдэн жил  барилга барих биш самбарын бизнес хийдэг хэдэн хүмүүсийн бизнес болсон. Тиймээс уг газрыг цуцалж, ахмадын эсвэл ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгох шийдвэр гаргасан. Уг шийдвэр ажил болж эхэлжээ.