Дотооддоо хорио цээрийн зарим дэглэмийг сулруулна

Б.Ариунзаяа
2020/06/29

Улсын онцгой комисс маргааш хуралдахаар болжээ. Өнөөдөр Үндэсний баяр наадмын комиссын хурал болох аж.

Улсын онцгой комиссын хуралдаанаар зургадугаар сарын 30-ны өдөр буюу маргааш дуусгавар болох хорио цээрийг дэглэмийг цуцлах эсэх асуудлаар шийдвэр гаргах юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хилээ нээхгүйгээр дотооддоо хорио цээрийн зарим дэглэмийг сулруулахаар төлөвлөсөн байна.