Удирдах зөвлөлийн хурлаар У.Хүрэлсүх сайдад нэр дэвшигчдээ танилцуулна

Админ
2020/07/07

УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар  Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж баталсан. 

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдад нэр дэвшигчдийг танилцуулахаар болжээ. 

Ирэх дөрвөн жилд Засгийн газар 14 яам, 17 сайдтай ажиллах бөгөөд ерөнхий чиг үүргийн зургаа,  чиглэлийн найман яамтай байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө томилж, чөлөөлөхөөс гадна томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөх юм.