Г.Сайханбаяр: Коронавирусний халдвар авсан энхийг сахиулагчдаа ойрын хугацаанд татаж авна

Админ
2020/07/08

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Зэвсэгт хүчинд 31 дэх жилдээ ажиллаж байна. Сүүлийн 10 жил Батлан хамгаалах яаманд ажиллалаа. 2016-2020 онд батлан хамгаалах салбарт эрхзүйн шинэчлэлийн 2 дахь үе шатаа хийсэн. Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жилд хийгдэх ажлын маань суурь бэлэн болсон гэсэн үг. Цаг үеийн асуудал гэвэл коронавирусний халдвар авсан энхийг сахиулагчидаа болон баг бүрэлдэхүүнээ өөрийн хугацаанд татан авах ажиллагааг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлнэ" гэлээ.