Д.Сарангэрэл: Элэг зөөлөн, энэрэнгүй сэтгэлтэй, эрдэм боловсролтой эмч мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье

Админ
2020/07/08

Байгаль орчин аялал жуучлалын сайд Д.Сарангэрэл "Ерөнхий сайд анх удаа өөрөө бие дааж сайд нараа сонгосон. Миний биеийг оруулсанд талархаж, итгэлийг зүтгэлээ хариулахаа хэлэх байна. Юуны өмнө хоёр жил гаруйн хугацаанд хамтарч амжилттай ажилласан Эрүүл мэндийн салбарын элэг зөөлөн, энэрэнгүй сэтгэлтэй, эрдэм боловсролтой эмч мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Байгаль орчны сайдаар томилогдож байна. Энэ бол эх орноо хамгаалах, уул ус, газар шороондоо сэтгэл гаргах ажиллах үүрэг оногдож байна. Хамгийн гол нь байгаль орчноо зөв зохистой ашиглах, ашигласан хойноо алтыг нь аваад авдрыг нь хаядаг бус нөхөн сэргээлтийг хийдэг байх тал дээр нэлээн хатуу байр суурьтай ажиллана.