Д.Нямхүү: 701 иргэний шинжилгээнээс Коронавирус илрээгүй, жирэмсэн эх амаржиж хүү төрүүлсэн

Админ
2020/07/09

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.8/ 701 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. 

Үүнд ажиглах байрны 543 хүний гурав дахь шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ багтаж байна. Өнөөдөр хоёр хүн эдгэж, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Эдгээр хүмүүс нь 19, 37 настай. Нийт батлагдсан тохиолдол 227 , 197 нь эдгэсэн. 

Одоогоор ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 27 хөнгөн, гурав нь хүндэвтэр байна. Нэг жирэмсэн эмэгтэй, чихрийн шижинтэй нэг хүн эмчилгээнд байгаа. Ажиглах байрнаас жирэмсэн эмэгтэй ирж ХӨСҮТ-д амаржиж хүү төрүүлсэн" гэлээ.