Танилц: Наадмын өдрүүдэд үзэж болох урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөр

Админ
2020/07/09

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөр гарлаа.  Наадмын өдрүүдэд бүхий л музейн үзмэрийг үзэж болох аж. Мөн УДБЭТ, УДЭТ үзвэр, тоглолтоо толилуулах ажээ. Музейн үзмэрүүд, үзэсгэлэнг очиж үзэж болно. Харин театрууд тоглолтоо өөрсдийн цахим хаяг болон телевизээр дамжуулах юм байна. 


 Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо       

 7 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд

 “Монгол бахархал”  гэрэл  зургийн үзэсгэлэн  

http://ub.life/ 

 http://inet.mn/

 http://mopa.mn

 НЗДТГ-ын LED дэлгэцээр

   Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

 09.00-16.00 “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн 

     Үндэсний музейд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

9.00 – 16.30 “Эрийн гурван наадам” үзэсгэлэн

 Богд хааны ордон музейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

 Чойжин ламын сүм музейд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

 Байгалийн түүхийн музейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

 Монголын уран зургийн галерейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09.00 – 17.00 “Түүх агуулсан плакатууд”

“Хотын байгаль”

“Аж байдлын монгол зураг”

“Хосгүй үнэт бүтээлүүд”

Сэтгэлгээний эрх чөлөө

“Монголын соц-реалист дүрслэх урлаг” үзэсгэлэнгүүд

 Улаанбаатар хотын музейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

 Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

7 дугаар сарын 11-15–ны өдрүүдэд

10.00-17.00  “Монголын нэг өдөр”  Нэгэн сэдэвт зураг, кино толилуулах

 Виртуал музейгээр аялуулах

 Хүүхдийн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд:

 Цаасан нугалбар тоглоом”

 Эвлүүлдэг тоглоом танилцуулах

 Монгол арт галерейд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд:

10.00-17.00  Монголын ахмад алдарт зураачдын шилдэг  уран зургууд

Залуу уран бүтээлчдийг дэмжсэн “Монгол арт маркет”  үзэсгэлэн худалдаа

Урлаг судлалын ухааны доктор, зураач Ч.Болдбаатарын үзэсгэлэн

 Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

Ц.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” тоглолт

 “Best of classics”

UBS, TV1, Боловсрол телевиз, TV 25 сувгуудаар      

 Улсын драмын эрдмийн театр

7 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд

“Найргийн тэнгэр” контент  UBS телевиз болон

байгууллагын албан ёсны сошиал сувгуудаар