Орон нутгийн замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж байна

Админ
2020/07/10

Аадар борооны улмаас орон нутагт автозамын зорчих хэсгийг өчигдрөөс хаасан. Тодруулбал, Дархан чиглэлийн автозамыг өчигдөр 23:00 цагаас эхэлж хязгаарласан бол Хөвсгөл-Улаанбаатар, Завхан-Улаанбаатарын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан.

Тэгвэл  Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг өглөө 08:00 цагт нээжээ. Одоогийн байдлаар орон нутгийн замын хөдөлгөөн хаагдаагүй байна. 

Гэхдээ ихэнх нутгаар бороо устай байгаа тул замын зорчих хэсэг, гадаргууд эвдрэл гэмтэл үүссэн. Иймд жолоочид анхаарал болгоомжтой байж, хурдаа зөв тохируулж явахыг анхааруулж байна.