Д.Нямхүү: Үүргийн онгоцонд төрсөн ихрүүд ХӨСҮТ-д тусгаарлагдлаа

Админ
2020/07/10

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өчигдөр нийт 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монголд нийт 227 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс  197 хүн эдгэрсэн, 30 хүн эмчилгээнд байна. 

Өчигдөр Истанбулын онгоцоор 262 хүн ирснээс 42 настай эмэгтэй амаржиж үүргийн онгоцонд амаржиж, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн. Дутуу буюу долоон сартайдаа төрсөн, 1 кг 400 грам жинтэй нярай хүүхдүүд ХӨСҮТ-д тусгаарлагдсан. 

Нисэх багийн нисгэгчид хурдаа зөв тохируулан ур чадвар гарган Монголд цагаасаа өмнө буулгасан нь хүүхдүүдийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлсэн. Энэ дамшрамд нисэх багийнхандаа баяр хүргэх нь зүйтэй" гэв.