Засгийн газар: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 31-нийг хүртэл сунгалаа

Админ
2020/07/10

Шинээр байгуулсан Засгийн газрын анхдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж,  7 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. 

Зургаадугаар сарын 30-ны өдөр болсон Улсын Онцгой комиссын 25-р хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долоодугаар сарын 15-ны хүртэл сунгах шийдвэрийг гаргасан юм. 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.    

“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Я.СОДБААТАР

2.    

“Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Я.СОДБААТАР

3.    

Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл

Ч.ХҮРЭЛБААТАР

4.    

Бусад асуудал*