Архангай аймагт осолдсон гэр бүлийн 13 настай охин нь өөд болжээ

Админ
2020/08/10

Өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн Цагаан даваан дээр ноцтой осол гарч, гэр бүлийн 7 хүн галд өртөж, дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. 

Гэвч тус гэр бүлийнхнээс үлдсэн гурван гишүүний нэг болох 13 настай охин нь БНСУ-руу яаралтай хагалгаанд орохоор явсан ч өнөөдөр /2020.08.10/ өглөө нас барсан харамсалтай мэдээ иржээ. 

Одоо О.Цэнгэл гэх эмэгтэй 5 сартай хүүтэйгээ хамт БНСУ-д эмчлэгдэж байна. 

Аймшигт  хагацал үзсэн ээжийн сэтгэл санаа хэцүү байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгч байгаа бөгөөд хандивын аян үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 120 гаруй сая төгрөг цуглараад байгаа аж. 

ХАНДИВЫН ДАНС: Данс эзэмшигчийн нэр: Очбаярын Цэнгэл.

5021715838 -ХААН банк

2205040025-Голомт банк

472008534 -Худалдаа, хөгжлийн банк

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна