БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлах ажлын хэсэг хуралдлаа

Админ
2020/08/10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийсэн.  Айлчлалын үеэр Х.Баттулга "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна" хэмээн Монгол Улс БНХАУ-д 30 мянган хониор хандив өргөж байгаагаа илэрхийлсэн. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсэг байгуулагдаж, даргаар нь ХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан томилогджээ. Ажлын хэсэг өнөөдөр хуралджээ. Улмаар өмнөд хөршдөө хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөхтэй холбоотой зохион байгуулалтын ажлыг төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтран шуурхай зохион байгуулах талаар холбогдох яамдын дэд сайд болон бусад албаны хүмүүстэй санал солилцсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна