Х.Эрдэнэбаяр:  Бид үүнийг зориуд хийсэн юм шүү

Админ
2020/08/11

"Ланд 100" клубынхэн аялж явахдаа түүхийн дурсгалт газар бичсэн нь иргэдийн бухимдуулж, шүүмжлэлд өртөөд буй. Уг асуудлаар  "Ланд 100" ТББ-ын тэргүүн Х.Эрдэнэбаяр тайлбар хийжээ. Тэрбээр "

Манай клуб 2016 онд байгуулагдсан, байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөө цөөнгүй хийж ирсэн. Харин ч байгаль орчноо хайрлаж хамгаалхыг уриалсан ирсэн юм шүү. Бид тэрхүү бичгийг энэ сарын 4-ний өдөр Цэнхэрийн агуйд бичсэн. Хүмүүс янз бүрээр л хүлээн авч байх шиг байна. 

Хүмүүст хэлэхэд бид үүнийг зориуд хийсэн юм шүү. Зорилго нь соёлын өвийг хамгаалаасай гэсэндээ, итгэхгүй байж болох л юм. Гэхдээ хүмүүст хадан дээр битгий бичээрэй гэхээр анзаардаггүй шүү дээ. Харин зориуд ингэж акц хийснээр олон хүмүүст хүрсэнд баяртай байна" хэмээн peak.mn сайтад тодруулга өгсөн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна