Саруул хотхоны 10 давхарт газ дэлбэрч, нэг иргэн 80 хувийн түлэгдэл авчээ

Админ
2020/08/11

Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 26 дугаар хороо, Саруул хотхоны 113 дугаар байрны 10 дугаар давхрын 91 тоотын тагтан дээр ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид очиход тус дүүргийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй, нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн/ биеийн 80 хувь түлэгдэлтэй/ байсныг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна