О.Магнайгийн ээжид 10 давхар байшинг хууль бусаар авч өгсөн ШШГЕГ-ын ажилтнуудыг шүүж байна

Админ
2020/08/11

О.Магнайгийн ээжид 10 давхар байшинг хууль бусаар авч өгсөн ШШГЕГ-ын ажилтнуудыг шүүж байна.БГД-ийн 10 р хороолол буюу 25 дугаар эмийн сангийн урд талд   4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 11 давхар шилэн барилгыг анх Ливан улсын иргэн Мохамад  Зухуэр Итан өөрийн хөрөнгөөр барьж эхлүүлсэн байдаг. 

Гэвч О.Магнай ээж Отгонжаргалтайгаа хуйвалдан зарсан газрынхаа төлбөрийг нэхэмжлэх замаар хууль хяналтынхантай нийлэн уг обьектийг 724 сая төгрөгөөр үнэлүүлэн дээрэмдсэн гэх мэдээлэл өнгөрсөн сард гарч, дуулиан тарьсан.  Үүнтэй холбоотойгоор Ливан улсын иргэн Мохамадийн Монгол дахь өмгөөлөгчдийн гомдлоор АТГ-аас О.Магнайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.  Уг шалгалтаар О.Магнай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дөрвөн ажилтны тусламжтайгаар Ливан улсын иргэнийг залилсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул хэргийг шийдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь энэ аж. 

Яг одоо гадаад улсын иргэний дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 давхар байшинг О.Магнайгийн ээжид 724 сая төгрөгөөр үнэлэн хууль бусаар авч өгсөн гэх ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгч Идэрчулуун нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна