Тусгай үүргийн онгоцонд мэндэлсэн ихэр охидод насан туршдаа МИАТ-ийн онгоцоор үнэгүй нисэх эрх олголоо

Админ
2020/08/13

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан онгоцонд мэндэлсэн ихэр охид өнөөдөр эмнэлгээс гарлаа. Тэднийг эмнэлгээс гарах үед МИАТ компанийн удирдлагууд баяр хүргэж, ээж охидыг насан туршдаа МИАТ компаниар үнэгүй үйлчлүүлэх эрх олголоо. 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнгөрсөн долдугаар сарын 9-ны өдөр эх орондоо газардсан. 

  Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирсэнээс хоёр онцгой зочин ирсэн нь онгоцонд мэндэлсэн ихэр охид байсан юм. Тэд эх орондоо ирэх замдаа буюу Истанбулаас ирж буй МИАТ-ын онгоцыг Сочи дээгүүр нисч байх үед нь мэндэлсэн талаар тухайн үед эх сурвалжууд мэдээлж байсан. 

Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч(мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч багтсан байсан бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна