Д.Баттөр: Энэ бол ихэр хүүхэд онгоцонд мэндэлсэн дэлхийн анхны тохиолдол

Админ
2020/08/13

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд ихэр охин төрүүлсэн. Ээж охидод МИАТ компанийн зүгээс насан туршдаа үнэгүй үйлчлүүлэх эрх олгосон. Энэ талаар  МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр "Монгол Улсад дотоодын нислэгийн үеэр өмнө нь хүүхэд мэндэлж байсан тохиолдол бий.  Харин энэ удаагийнх олон улсын нислэгт анх удаа хүүхэд мэндэлсэн тохиолдол. Тэр ч бүү хэл өмнө нь дэлхийн хаана ч ихэр хүүхэд онгоцонд мэндэлж байсан тохиолдол гарч байгаагүй юм билээ. Тэгэхээр энэ бол дэлхийд анхных болж байна. 


Мөн долдугаар сарын 9-н нь МИАТ ТӨХК үүсгэн байгуулагдсаны яг дараагийн өдөр тохиосон юм. Биднийг их түгшээж бас баярлуулсан. Монголчууд бид охид төрвөл өсөн дэвжих нь хэмээн ихэд бэлгэшээдэг. Бид ч их бэлгэшээж байна. 


Тиймээс манай компаниас ихэр охидоо болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгож байна. Агаарын хөлгийн дотор тал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарна. Харин хаана төрсөн бэ гэвэл онгоцонд гэх байх. Энэ бол тун ховор тохиолдол. Эх баригч, сэхээний эмч зэрэг мэргэжлийн хүмүүс онгоцонд байж таарсан. Үнэхээр ус уух хувьтай охид юм" хэмээлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна