Ээжийгээ өдөрт 9 удаа бодож яваарай...

Админ
2020/08/13

... Бүүдгэр саран үүлэн цаагуур нуугдана. Яагаад ч юм, сэтгэлдээ би нэг л даараад байх шиг. Эргэн тойрон тийм ч их хүйтэн биш атал яагаад ингэж жихүүцсэн юм бол. Би өөрөөсөө асуулаа. Өөрөө, өөрөөсөө өмөлзөж оллоо. Би ижийгээ санаад байгаа юм байна...

МУСГЗ сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар ээжийн тухай сайхан уран бүтээлүүдтэй. Уянга яруу дууны үгнүүдээс гадна утга төгс найраглалууд нь хүртэл ээжийн хайрыг мэдрүүлдэг.  Түүний “Ижий танаа” гэх шүлгийг сонсоогүй монгол хүн ховор бизээ.   

Тэгвэл түүний удаах уран бүтээл болох Ш.Гүрбазарын "ЭЭЖДЭЭ" зохиолыг залуу уран бүтээлч тун чиг чадамгай “амилуулжээ”.

Сэтгүүлч Б.Анхзаяа 2017 онд анх А.Төгсбаярын /Guys хамтлаг/ “Найз” монологиороо олноос чамгүй үнэлгээ авсан. Түүнээс хойш “Аавын зураг”, “Жижигхэн Монгол” зэрэг монологиудаа цацсан нь өдгөө ч хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөөр байна. Харин энэ удаа ээжийгээ өдөрт 9 удаа бодож, залбирч явахыг захилаа. 

Тэрбээр "Хүн мод" уран сайхны кинонд дүр бүтээсэн чадварлаг залуу үеийн төлөөлөл юм. 

... Мандах жаргах нарны хооронд хүн ер нь мянган удаа ижийгээ бодож, зүүдэндээ ч гуйж уулздаг бус уу гэж би өөрөөсөө асуулаа. Гэтэл надад ийн шивнэв. Чи энэрэхгүйн орчинд өөрийгөө завилуулаад элбэрэлт ижийгээ яг 9 удаа бодож, залбирч сана гэлээ. Тэнгэр бурхан их бясалгалд чинь үл хүрнэ гэлээ... 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна