Н.Түвшинбаяр Олимпийн аварга болсон өдрөө Олимпийн хорооны Ерөнхийлөгч болох уу

Админ
2020/08/14

Өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн ээлжит бус хурал болно.

Энэхүү хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгоно.  МҮОХ-ны ерөнхийлөгчид МУГТ, олимпын аварга Н.Түвшинбаяр ганцаараа өрсөлдөж байгаа юм. Монголын үндэсний олимпын хорооны дүрмийн 14.4.5-д “Ерөнхийлөгчид нэр дэвшигч нийт саналын 50-иас дээш хувийг авсан тохиолдолд сонгогдсонд тооцно” гэж заасан байдаг. Тэгэхээр хэрвээ  Н.Түвшинбаяр өнөөдөр 50-иас дээш хувийг авбал Олимпийн аварга болсон өдрөө Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдоно. 

Учир нь өнөөдөр бол  Монголчуудын Олимпийн аваргатай болсон өдөр. Тэрбээр 12 жилийн өмнөх энэ өдөр Бээжин 2008 олимпийн наадмын Жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр өрсөлдөгчөө ээлж дарааллан ялсаар сүүлийн тойрогт Казахстаны Асахат Житкиевийг үнэлгээгээр илүүрхэн ялж, олимпийн аварга болсон түүхтэй билээ. 

Харин МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид Ц.Бат-Энх, Ч.Наранбаатар, Ж.Отгонцагаан, Г.Пүрэв-Очир нар нэр дэвшжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна