Хоёр өдөр Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Админ
2020/08/14

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 14 удаагийн тусгай  үүргийн нислэг үйлдэж, гаднын улс, орнуудаас 3500 орчим иргэнээ татан авна. 

Эл шийдвэрийн хүрээнд  наймдугаар сарын 1-ээс эхлээд өнөөдрийг хүртэл 6 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, Солонгос, АНУ, Энэтхэг, Япон, Чех зэрэг улсаас иргэдээ татаж авчраад байна.

Хуваарийн дагуу  өнөөдөр, маргааш Сөүл-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, Солонгос улсаас иргэдээ татна. Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээллээр Солонгосоос эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийн тоо одоогоор 4000 гаруй байгаа аж.  

Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн  хуваарь

08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит

08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна