А.Амбасэлмаа: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

Админ
2020/08/14

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 462 хүнд шинжилгээ хийхэд, коронавирус илрээгүй. 

Үүнд  Сиатл- Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн  250 гаруй хүн, Шинэ Дели -Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн 165, тусгаарлагдаж байгаа 14 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан зургаан хүний сорьж, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 297 байгаагаас 269 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Эдгэрсэн хүмүүсийн 46 хүн нь сувилалд, 16 нь гэрт байна. 270 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. 

Одоогийн байдлаар халдвартын клиникт 28 хүн эмчлүүлж байна. 26 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Харин ажиглалт, тандалт, тусгаарлалтад 40 хүн байгаа” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна