АНУ-д халдвар авсан хүний тоо зургаан саяд дөхөж байна

Админ
2020/08/31

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо зургаан саяд дөхөж байгааг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.

Дэлхийн улс орнуудаас халдвар хамгийн их тархсан АНУ-д сүүлийн мэдээллээр 5999431 хүн халдвар авч, 183066 хүн нас барсан байна.

АНУ-ын Айова, Хойд Дакота, Өмнөд Дакота зэрэг муж улсуудад сүүлийн үед халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болжээ.

Гэсэн хэдий ч Америк даяар өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо өнгөрсөн долоодугаар сард хамгийн өндөр үзүүлэлтэд хүрснээсээ хойш буурсан дүн үзүүлж байгаа юм. 

АНУ-д өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол, нас барсан хүний тоон үзүүлэлт /3 дугаар сараас хойш/

Эх сурвалж: https://www.montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна