Чингис хаанд зориулан мөнгөн зоос гаргажээ

Админ
2020/09/08

АЛОФИ. /Top World Coins/. Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, Чингис хаанд зориулан Ниуэ улсад таван ам.долларын үнэ бүхий мөнгөн зоос гаргажээ.  

Чингис хаан нь түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн болох Монголын эзэн гүрнийг байгуулсан бөгөөд Зүүн Хойд Азийн олон нүүдэлчин овог аймгийг нэгтгэж байсан түүхтэй. Тэрбээр эзэнт гүрнээ байгуулсныхаа дараа өөрийгөө “Чингис хаан” хэмээн тунхаглан зарлаж, их цэргээ хөдөлгөн Евразийн томоохон хэсгийг эзэлсэн байна. Энэ бүхэнд итгэхэд бэрх боловч түүнийг эрх барих хугацаа дуусах үед Монголын эзэнт гүрэн Төв Ази, Хятадын үлэмж хэсгийг эзэлсэн байжээ.

Зоосыг чимэглэхдээ өндөр чанартайгаар товойлгон хийж, сэлмийг алтаар бүрж, гоёмсог загвартайгаар бүтээжээ. Мөн уг зоосыг жинхэнэ болохыг баталсан хайрцаг дагалдах бөгөөд нийт 555 ширхэгийг бүтээсэн байна. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна