У.Хүрэлсүх: Би ядарсныг нь хайрладаг, задарсныг нь засагладаг Ерөнхий сайд байх болно

Админ
2020/09/09

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чөлөөт эдийн засгийн талаар өөрийн байр сууриа цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр "Чөлөөт эдийн засаг гэдэг бол баян ядуугийн ялгаа өдрөөс өдөрт гүнзгийрч, Үндсэн хуулинд зааж өгсөн иргэдийн эрх тэгш байдал улам бүр гажуудахын нэр биш ээ. Зохицуулалтгүй зах зээл нь нийгэмд тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, баялгийн шударга хуваарилалтыг алдагдуулдаг гэдгийг олон түмэн 30 жил харлаа.

Хойд Европ, ХБНГУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд бүгд төрийн зохицуулалттай, нийгмийн баримжаатай эдийн засгаар явж ирсэн. Тэр дундаа Швед, Финлянд, Норвеги зэрэг орнуудад баян хоосны ялгааг илтгэх жини коэффициент бага, хүн ардынх нь аз жаргалын индекс өндөр байдаг. Ер нь улс орнууд өөр өөрийн онцлогт тохирсон төрийн зохицуулалттай хөгжлийн замаар явж ирсэн нь харагдаж байна.

Зүүн төвийн үзэл баримтлалтай МАН-ын даргын хувьд би төрийн оролцоог байх ёстой гэж үздэг. Гэхдээ төрийн оролцоо гэдгийг төр бүхнийг хянадаг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж мушгиж болохгүй. Тухайн салбарт ноёрхож буй монополийг хязгаарлах, үгсэн хуйвалдсан шударга бус өрсөлдөөнийг арилгах, компаниуд эрх мэдлээ буруугаар ашиглахаас сэргийлэх, нийгмийн хариуцлагатай байх, нийгэм дэх эд баялаг, эрх мэдлийн шударга хуваарилалтыг бий болгохын төлөө төр оролцохыг би хэлж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулинд Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан байдаг. Би ядарсныг нь хайрладаг, задарсныг нь засагладаг Ерөнхий сайд байх болно" гэсэн байна.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.66.151
    2020/09/11

    ЕСайдаа шударгаар ажлаа хийж байгаа төрийн албан хаагчаа хамгаалахгүй бол сайддаа хов зөөдөг хүмүүс хүчээ авч урьдах ажлаа үнэнч хийдэг хүмүүс халагдаж эхлэлээ.Хэвлэлээр хүртэл халаа сэлгээ хийнэ гэж зарладаг боллоо.Төрийн албан хаагч ч бас Монгол улсын иргэн.Тэгш хандья ЕСайдаа Ерөнхийлөгчөө УИХ-н даргаа.Сайддаа хэлж цэг тавих цаг болсонг уламжилья.

    Хариулах
  • 103.26.195.188
    2020/09/10

    Ордны гадаа хонож буй хөгшин хүүхэдтэй хөгжл йн бэрхшээлтэй хүмүүстэй уулзаач жинхэнэ ядарсан хүмүүс тэнд дэргэд чинь байна

    Хариулах
  • 66.181.179.191
    2020/09/09

    Зөв шүү. Амжилт хүсье

    Хариулах
  • 121.118.5.35
    2020/09/09

    Үндсэн хуулийг зөрчиж олгогдсон уул уурхайн лиценцийг цуцлах, оюу толгой болон бусад ордуудаа эргүүлэн авч ард түмэн хуулиар олгогдсон эрхийн дагуу өмчлөгч байх.

    Хариулах
  • 192.82.78.166
    2020/09/09

    Асуудал аж ахуйн нэгж бизнес эрхлэгч татвар төлөгчид биш улс төрчид төрд өөрт нь байгаа юм

    Хариулах
  • 203.91.117.8
    2020/09/09

    Зөв зүйтэй шийдвэр байлаа төрийн зохицуулалт зайлашгүй байх шаардлагатай гэдгийг өнгөрсөн 30 жил харууллаа

    Хариулах
  • 139.5.217.170
    2020/09/09

    Маш зүйтэй,ийм чухал бодлогыг соц нийгэмрүүгээ орлоо гэх зэргээр өчигдөр ихээхэн мушгин гуйвуулаж олонд буруу ташаа мэдээ өхөөр бичсэн байнэлээ,энэ бол иргэд олон ардуудын үг үзэл санаа биш,цөөн тооны луйварчдын бодлогыг гар хөл болсон этгээдүүд нь яаран сандран хэвлэлд тавьсан нь тодорхой

    Хариулах
  • 202.55.188.41
    2020/09/09

    Оросын ёрөнхийлөгч авилаг албан тушаалын хэрэгээр олон генерал ажлаас нь халдаг түүнийг дуурай.

    Хариулах