Л.Оюун-Эрдэнийг ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл тагнав уу

Админ
2020/09/09

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Д.Гэрэл өнгөрсөн наймдугаар сард өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн. Тэгвэл түүнийг  Авлигатай Тэмцэх Газраас  шалгаж эхэлжээ.  

Түүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гомдлын дагуу бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэх мэдээлэл байна. 

14 хоногийн өмнө Засгийн газрын томоохон албан тушаалтан УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд “Хоёр жил гаруйн хугацаанд намайг тагнаж, чагнасан” гэх гомдол гаргаж, шийдвэрлэж өгөхийг хүссэн гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой болох нь ил болсон. 

Тухайн үед түүний энэ гомдлын дагуу прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарч шалгахад тагнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар зарим хэвлэл мэдээлсэн байдаг. 

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх хэрэг ТЕГ-ын дарга Д.Гэрэлтэй ийн холбогдож эхэлжээ. Үүнээс Тагнуулын Ерөнхий газрын дарга яагаад ЗГ-ынхаа даргыг тагнах болов, хэрэв Д.Гэрэл тагнасан нь үнэн бол УИХ-ын гишүүдийг хүртэл тагнасан уу гэх асуулт урган гарч байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.