Танилц: Засгийн газрын хуралдааны шийдвэрүүд

Админ
2020/09/09

- Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ -

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 9 дүгээр сарын 3-4-ний өдөр Дорноговь, Өмнөговь аймагт ажиллан газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тээвэрчдийн үйлчилгээний цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан:

  • Тавантолгойн нүүрсний ордын гадаргуугийн ерөнхий төлөвлөгөөг  энэ ордод түшиглэсэн аж үйлдвэр, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн  төлөвлөгөөтэй уялдуулан гаргах
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар танилцуулж, тусгай зориулалтын компани байгуулах, хувь эзэмшлийг нь тогтоох, шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг санхүүжүүлэх тухай хэлэлцүүлэх
  • Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц барих талаар холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргуулах
  • Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн танцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах нөхцөл, боломжийн талаарх эдийн засаг болон эрх зүйн үндэслэл, танилцуулга хийх
  •  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх зэргийг холбогдох сайд, агентлаг болон аймгуудын Засаг дарга нарт даалгав.

Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам

Сайншанд-Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлийн 846 км төмөр замыг барихад 1,1 тэрбум ам. доллар шаардлагатай. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн энэ төмөр замыг барих бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.  

Газрын тос боловсруулах үйлдвэр

Талбайн тэгшлэгээний ажлыг ирэх сарын дундуур дуусгахаар төлөвлөсөн. Хүхэр, устөрөгч ялгах байгууламжийг барихаар Франц, Итали, Шведийн дэлхийд нефть-химийн салбарт тэргүүлдэг компаниуд материалаа ирүүлсэн байна. Эдгээр лицензтэй технологийн байгууламжуудыг 2022 оноос, лицензгүйг ирэх оноос барьж эхлэх юм. 549 айлын орон сууц, оффис үйлчилгээ, үйлчилгээний төв, ажилчдын хооллох газар, сургууль, цэцэрлэг бүхий хотхоныг 2019 оноос барьж байгаа. Ирэх 11 дүгээр сард заримыг нь, 2024 оны зун бүрэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам

Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6,000 гаруй инженер, техникийн ажилчин, 2,900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтай. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгээд байна. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН 11 дүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөсөн байна. 

СУРТАЛЧИЛГАА

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам

Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх бөгөөд энэ нь автомашинаар тээвэрлэснээс дөрөв дахин бага зардал гаргана гэсэн үг юм. Замын доод бүтцийн газар шорооны ажил 95, хоолой 98.5, гүүр 37, дээд бүтцийн ажил 32 хувьтай. Одоогоор 73 км зам тавиад байна.

Тээвэрчдийн хотхон

Тавантолгойн нүүрсний уурхайн аман дээр үүсдэг тээврийн хэрэгслийн урт дараалал, эмх замбараагүй байдал, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2018 оны 7 дугаар сараас барьж эхэлсэн. 1,000 автомашины зогсоолтой, 500 хүнд нэг зэрэг үйлчлэх хүчин чадалтай, иж бүрэн цогцолборын “Ачилт хүлээлгийн талбай”, шатахуун түгээх гурван станцын ажил үндсэндээ дууссан.

Жолооч нарын амрах байр, халуун ус, эмнэлэг, зоогийн газар, худалдаа, ахуйн үйлчилгээний төв зэрэг барилгын ажил 67, захиргаа, зочид буудал, авто оношлогоо, авто засварын газрын ажил 70 хувьтай байна. 

“Тайван зогсоол” цогцолбор

 Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 14 мянга гаруй жолооч эрүүл, аюулгүй орчинд амрах, хооллох, төрийн үйлчилгээг нэг дороос авах, амралт, чөлөөт цагаа зөв өнгөрөөх зорилгоор 2018 оны 9 дүгээр сараас цогцолборыг барьж эхэлсэн. Цогцолбор ашиглалтад орсноор том оврын 2,500 тээврийн хэрэгсэл /60 км урт дарааллыг хүлээн авах боломжтой, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүрэн гэрэлтүүлэгтэй/  байрлах авто зогсоолтой болно.

Зам талбай, гэрэлтүүлэг, гэрэлт цамхаг, уурын зуух, цахилгаан дамжуулах шугам, цэвэр усны шугам, өндөр хурдны шилэн кабель зэргийг ашиглалтад оруулсан. Мэс засал, сэхээн амьдруулах, үзлэгийн өрөө, эмийн сан, ЭХО, хэвтэн эмчлүүлэх тасаг зэргээс бүрдсэн 34 өрөөтэй эмнэлэг, 418 ортой зочид буудал, нэг зэрэг 40 хүнд үйлчлэх халуун ус, саун, угаалгын газар, хоногт 5,000 хүнд үйлчлэх зоогийн газар, төрийн нэг цэгийн үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех зэрэг барилгын ажлыг энэ онд дуусгаж цогцолборыг ашиглалтад хүлээн авах юм.


Сэтгэгдэл (67)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.110
    2020/09/12

    Ene olon uul uurhaigaas olson ashigaaraa hujaagaas awsan ur zeelee baragduulaach irged bid gazar nutgaasaa ugch chadahgui shv!!!! Vr hoichdoo bvren bvten vldeey. Ideh ni ih hiih ni tsoon

    Хариулах
  • 202.180.220.77
    2020/09/11

    Эхлээд Гашуунсухайтын төмөр замаа хурдан бариачээ. Мөнгөтэй болоод дараа нь хаашаа ч төмөр зам тавьж болно ш дэ.

    Хариулах
  • 85.218.48.83
    2020/09/11

    Yamr ih ajil hiij buteej bn bee?bid yu ch meddegui um bn.Zasgiin gazar hiij bui ajilaa ard tumendee il tod tailbarlaj bui estoi sn bn

    Хариулах
  • 59.153.113.213
    2020/09/11

    Idehee bodohiin yaaraltai bank bus luivariin huugee zogsoo hurelsuhee zandanshataraa ugui bol zaildaa uul uurhai ashig darga nar tervum ashigiin avchihaad ard tumen 4jildaraa songuuli bolohoor 1000 ashig ogch bhaar baigali baylaga baijil baig darga nar bayjuulah gej ard tumen ondor huug daramtaluulj bn

    Хариулах
  • 46.114.35.218
    2020/09/10

    Маанаг пиздакууд эхлээд год эдийн засгийн цус гүйж байгаа Гашуунсухайтын төмөр замаа тавихгүй хэнд ч хэрэггүй хаа байсан Жeнко лаларын хувийн төмөр замд хамаг хөрөнгөө барж дууслаа!!!!!

    Хариулах
  • 66.181.161.67
    2020/09/10

    Дэлхий даяар корона вируссийн өвчлөл зогстол,вакцин гартал хилээ нээхгүй байх нь зөв.Өвчин тахлаар улс төр хийхээ зогсоо тэнэгүүдээ

    Хариулах
  • 66.181.161.67
    2020/09/10

    үнэхээр их бүтээн байгуулалт хийгдэж байгаад атаархсан улс төрийн хүчнүүд түүний гар хөл болсон тэнэгүүд их л дэмий донгосч гүтгэж доромжилж харлуулах юмдаа.Бүү шантар амласнаа биелүүлж амжилтаараа үнэлүүл,ард түмэн чинь ойлгоно ардын нам минь

    Хариулах
  • 202.126.89.143
    2020/09/10

    oyutniii zeelee helelceeeecheeee ene setguuulch survaljlagchid asuuuj todruulj lavlaj duu hooloi bolj uguuuchee

    Хариулах
  • 202.126.89.130
    2020/09/10

    Зүгээр л монгол улсыг улс шиг улс болгох нь л хамаг чухал . Өвгөдийн үлдээсэн эрдэнэсийг үрж барж өрөнд оруулж улс гэрийг өөд татна гэж байх уу. Дараа нь нэгэн цагт бид хойч үедээ барж дуусгаад өр өвлүүлсэн үе болж таарах нээдээ. АТн татвар татаас торгууль ашигийг хэзээ ч хүртдэггүй даатгал гээд л янз бүрийн татаасаар яг үнэндээ хэдхэн олгиаржсан гэр бүлийг тэжээсэн улс биш 1500000 мкв хавтгайд амьдарсан хэсэг бүлэг хүмүүс ардчилал хэмээх шилэн цонхны цаанаас чихэр долоосоор 30н жил боллоо. Дэлхийн хаана ч нүд үзүүлэгдсэн биш хүндлэгдсэн МОНГОЛ улсын иргэн баймаар бн.!!!!!

    Хариулах
  • 202.55.188.84
    2020/09/10

    dajguiee manai uls ix xugjsun xugeje ch bna saixan Mongol uls udaxgui irne

    Хариулах
  • 66.181.161.44
    2020/09/10

    Хийсэн ажил бүхэн нь амжилттай байгээ хэлээ битгий нээгээрэй коронагүй улс зөвхөн манай улс л байна.

    Хариулах
  • 66.181.161.19
    2020/09/10

    Оюутаны зээлээ ѳгѳѳч ман нам минь ээ худалаа амлаж хэдэн мянган оюутаны саналыг хулгайлаж байгаамуу тѳлбѳр хэцүү байна.

    Хариулах
    • 122.201.22.157
      2020/09/10

      Төлбөргүй н бол яах гэж сурлагын эхлээд мөнгөө ол

  • 202.126.90.158
    2020/09/10

    Гадагшаа цутгадаг голуудаас говьруугаа Оюу толгойн хөрөнгөөр татаад Оюу толгойг гүний ус ашигладгүй болгомоор байна.

    Хариулах
    • 103.10.23.107
      2020/09/10

      Ёстой зөв санаа байна

    • 202.179.26.30
      2020/09/10

      Tiim shuu

  • 202.9.40.1
    2020/09/10

    Энэ олон төрийн өмчит компаниудаа багасгаа (МИАТ ХК-ийг хар), төрийн албан хаагчдаа 50% цомхотгоо (Нутгийн удирдах байгууллагуудаа хар), яам болон агентлагуудаас цөөрүүлээ (Яам бодлого боловсруулахгүй хийх ажилгүй тул зөвшөөрөл олгоод байгаа). Хувийн хэвшлийг дэмжээд ядахдаа тэд татвар төлнө.

    Хариулах
  • 202.55.188.86
    2020/09/10

    Амжилт

    Хариулах
  • 150.129.141.8
    2020/09/10

    Darhanii zamaa hiihguumuu myngan tomor zamaar yahiimbe

    Хариулах
  • 203.91.115.48
    2020/09/10

    Oyutanii hogjliin zeeliig negch gishvvn yrihgvi baigaad ih gaihaj bn. Zeeleer surdag oyutan olon baidag ene jil zeel olgohgvi gej bn ygad toswiig ni yriltsaj boldgvi yum. Ar geriin bolomjgvi hvvhdvvd bid yj tolboroo toloh we????????? neg ni ch gesen anhaar ch boldoggvi yum uuu

    Хариулах
  • 36.11.224.113
    2020/09/10

    Ард түмэн сэтгэл санааны дарамтгүй нийгмийг хүсч байна . Хийж байгаа бүхэнд нь ажлын амжилт хүсье. Маш их итгэл хүлээлгэж байгаа шүү

    Хариулах
    • 192.82.74.252
      2020/09/10

      Тийм шүү.

  • 202.9.46.225
    2020/09/10

    Сүүлийн 30 жил хийгдээгүй бүтээн байгуулалтууд хийгдээд эхэлээд явж байна...Сүүлийн 30 жилд анх удаа том хулгайнуудыг зогсоож ...хулгайч нар дур зоргоороо авирладаг байдлыг зогсоож чадсан...Дэлхийг хамарсан цар тахалыг 1 ч Монгол хүний амь эрсдүүлээгүй явж байгаа Хүрэлсүхийн засгийн газарт амжилт хүсье.!Мэдээж хулгайч нар болон хамсаатан үр хүүхэд нь боож үхэхээр бачуурж байгаа..Сөрөг АН бол өдөр бүр гүтгэлэг хар пиар цацаж байж ядаж байгаа...Тэр тусам ард түмэн Хүрэлсүхийн засгийн газрыг дэмжиж...Орон нутаг болон ерөнхйлөгчийн сонгуульд ялуулж хариуцлага ачааг нь бүрэн үүрүүлээсэй гэж уриалж байна..Монгол улс мандан бадраг!

    Хариулах
    • 66.181.161.71
      2020/09/11

      unen shuuu

    • 85.218.48.83
      2020/09/11

      Сайн байна. Үнэхээр маш их ажио хийж бүтээж байгаа юм байна. Өнөөдөр Орон нутгийн сонгууль дөхөөд ирэнгүүт хов жив яриад муулаал эхэллээ,Битгий шантар ,хэосэн үг борийг чинь өөлөвч ,та нарыг харааж зүхэж байвчиг хожим хойно эх орондоо Нефтийн үйлдвэр барьж,Уул Уурхайн үр ашигаар Баялгын сан бий болгож,улс ороноо 20,30,50 жилийн төлөвлөгөөтэй хөгждөг болгож эх орондоо Оросийн Хийн Хоолой -2 ийг дамжуулан тавьж хийж бүтээж буй Сайн шанд Дорноговийн Төмөр замаа зоригтой тавьж хийхээр зорин зүтгэж буй эх ороноо хөгжүүлэх ажил бүхнээ заавал хийж бүтээгээрэй!!! Амжилт хүсье! монгол хүн мөн л бол эх ороноо эргэлт буцалтгүй сайхан хөгжөөрэй гэж хүсдэг нь ойлгомжтой ,та бүхнийхээ дэмжигч бна

    • 203.91.115.40
      2020/09/10

      татварын мѳнгѳѳр намын тоглолт шоу хийгээд хайр найргүй цацаж байгаа нь бас нэг ажил нь уу хятадад газар нутгаа малынхаа махыг

    • 203.91.115.40
      2020/09/10

      Хүүк юу хийсэн юм бэ чи нэг эмх цэгцтэй баримттай юм яриад ѳгѳѳч тѳрийн эрхийг авахын тулд ард түмнээ айлган сүрдүүлж дарамталж байгаа нь хийж бгаа ажил нь юмуу худал үнэн судалгаа нэртэй хүний нэр ус регестр цуглуулах нь бас хийж бгаа ажил нь юм уу

  • 66.181.161.109
    2020/09/10

    Mash zow ajilaj bgaa shvv demjij baigaa hil neej ogtoos bolhgvi vhlee hatlaa geed tvrvvcheesee nmgbawaach geed bgaa baij odoo bas hil neej mongoliig svirvvleh gesen hujaagiin irlizvvd

    Хариулах
  • 66.181.161.81
    2020/09/10

    Энэ засаг огцор.

    Хариулах
  • 182.160.36.93
    2020/09/10

    Улс орон л юм бол хилээ нээгээч ээ . Насаараа Монгол улс гадаад харилцаагүй болж байгаа юм уу .

    Хариулах
    • 103.10.23.107
      2020/09/10

      битгий тэнэгт

    • 66.181.161.44
      2020/09/10

      юуу солиороод байгаан

    • 202.70.42.133
      2020/09/10

      Битгий тэнэгтээд бай, нээх цаг нь болоогүй байна, одоо коронавирусын 2 дахь давалгаа явна.

  • 66.181.161.39
    2020/09/10

    1sayaa ogoochee saidaa

    Хариулах
  • 202.126.89.92
    2020/09/10

    Darkhanii zamaa ynzlaachee.

    Хариулах
  • 103.57.94.76
    2020/09/10

    Hilee neeh boloogui shuu.

    Хариулах
    • 66.181.161.51
      2020/09/10

      Huts

  • 202.126.90.21
    2020/09/10

    Суулийн 30 жилд хийгдэгуй ажлуудыг богино хугацаанд амжуулж болдог, гэдгийг харуулж чадлаа Гуйх нохойд гуйхгуй нохой саад гэгчээр битгий саад хий битгий улс тур хий л дээ Засгийн газартаа ажлын амжилт хусье

    Хариулах
    • 203.91.115.40
      2020/09/10

      чи хэдэн үсэг зѳв холбоод бичиж сурсан хойноо янз бүрийн юм бич л дээ чиний бичсэнийг хүн ойлгож уншихгүй юм байна шүү

    • 122.201.19.99
      2020/09/10

      Amjilt hvsii

  • 217.82.31.32
    2020/09/10

    Tetgewer tootsoh hugatsaag 60 sar bolgoj uguuch. 2018 ond 60 saraar bsan 2019 ond genet 72 sar bolson. Getel 2020 ond 84 saraar tootsoh bolson bna yagaad ingej ogtsom usuj ene ueiin humuuniig shiitgene we.3 saraar nemj boldoggui yumuu

    Хариулах
    • 203.91.115.47
      2020/09/10

      Засгийн газар сайн ажиллаж байгаа шүү дээ ажилд нь улам их амжилт хүсье

  • 202.126.89.127
    2020/09/10

    Muusain lalaruud hilee neegeech

    Хариулах
  • 202.9.40.175
    2020/09/10

    Дарханы замаа хурдан бариачээ удах тусам хөрөнгө мөнгө урсаад б.на биз дээ

    Хариулах
  • 64.119.26.32
    2020/09/10

    Ажил хийлгэсэн мөнгөө өгөхгүй нөгөө компаниуд нь өрийн сүлжээнд ороод одоо бие биенээ татаж унаган дампуураад бэлэн болчихоод байгаа шүү дээ.

    Хариулах
    • 103.140.11.213
      2020/09/10

      Tiim shvv

  • 202.126.89.32
    2020/09/10

    жолооч нарийнхааа хорио цээрийг болиулж болохгүй юмуу

    Хариулах
  • 66.181.161.53
    2020/09/09

    гадагшаа цутгадаг голуудаас говь руу татаж усыг нь хэрэглэх хэрэгтэй бна.Эрдэнэт ГОК Сэлэнгэ мөрнөөс холоос татаж ус ашиглаад олон жил болж бна

    Хариулах
  • 202.126.89.59
    2020/09/09

    Nalaihiin zamaa duusgaj chadahgvi baij. Shaana biz. Ogtsor.

    Хариулах
  • 202.126.89.59
    2020/09/09

    Nalaihiin zamaa chadahgvi baj. Hudalaa shaana biz. Ogtsor.

    Хариулах
  • 66.181.161.90
    2020/09/09

    hil gaali hezee neegdeh be

    Хариулах
  • 66.181.181.180
    2020/09/09

    Дарханы зам битгий хэл, Налайхын зам, Замын цагдаагийн гүүр 2-оо дуусгаж чадахгүй, нээснээс нь хойш 1 жил өнгөрлөө, дараагийн сонгуулийн өмнө л дуусах байхдаа, үүнийг монгол менежмент гэж байгаа юм даа.

    Хариулах
  • 202.126.88.174
    2020/09/09

    Дарханы замыг сүржин эхлүүлсэн одоо яасан таг чиг болсон яагаад бид ийм шийтгэл хүлээх ёстой вэ

    Хариулах
  • 66.181.161.121
    2020/09/09

    Хөгжил дэвшил алха алхамаар урагшилж байна.

    Хариулах
  • 66.181.161.42
    2020/09/09

    Darhani zamaa hurdan tawiachee

    Хариулах
  • 66.181.161.85
    2020/09/09

    darhanii zamaa hurdlaachee

    Хариулах
  • 202.55.188.88
    2020/09/09

    Дарханы зам яах гэж бн замгүй хэр удах бэ

    Хариулах
  • 202.55.188.43
    2020/09/09

    makhnii une tenget tulaa ene asuudlaa shiiden uu

    Хариулах
    • 202.55.188.42
      2020/09/09

      Идэхээ больчихгүй юу

  • 66.181.161.111
    2020/09/09

    Darhani zamig yriach ywj vzeechee.

    Хариулах
  • 64.119.25.91
    2020/09/09

    Darkhanii zam!!!

    Хариулах
  • 150.129.142.242
    2020/09/09

    Darhanii zamaa zasaasai

    Хариулах
  • 202.126.88.208
    2020/09/09

    Ирээдүйн санхүүжилтээ яаж хийх вэ, бас өр?

    Хариулах
  • 66.181.161.9
    2020/09/09

    Та бүхний хийж байгаа зүйлд чин сэтгэлээсээ талархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна

    Хариулах
    • 59.153.115.205
      2020/09/09

      pyldaga novsh ve UHLIIN DARHANY zamaa taviachee

  • 139.5.217.17
    2020/09/09

    Сайхан шийдвэрүүд гаргажээ.амжилт хүсье

    Хариулах
    • 66.181.161.20
      2020/09/10

      zail