БӨХИЙН ХИЙМОРЬ БӨХИЙЖ БАЙНА

Б.Ариунзаяа
2020/09/11

Монголчууд бид хийморь сүлдээ, хурдан хүлэг, хүчит бөхөөрөө төсөөлдөг. Энэ утгаараа хүчит бөхчүүд  түмнийхээ итгэлийг дааж, шударгаар эр бяраа үзэн шуугисан олныхоо дунд нэр төрөө өндөрт өргөж явах учиртай. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд наадмаас наадмын хооронд үргэлжлэх хэрүүлээс болж, монгол бөхийн босоо цагаан хийморь бөхийж байна. Муухай дээрээ улцан гэгчээр найрааны шуугианаар үзэгчгүй, сонирхолгүй болсон Үндэсний бөх допингийн асуудлаасаа болж, хэн ч тоодоггүй спорт болж хувирах нь.

Дэлхийн даяар цар тахал тархаж, олон нийтийн арга хэмжээг цуцалж, хөлийн хорио тогтоосон цаг үед монголчууд Үндэсний их баяр наадмаа зохион байгуулсан. Чамгүй хөрөнгө зарж, олны хэл амны бай болж байж хийсэн энэ удаагийн наадмын баяр баясал бухимдал болж хувирлаа. Угаас намар намрын цагт дэгддэг “шээсний” хэрүүл бүр заншил болчихжээ. 

Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх нь сэргээшийн асуудлаас болж жил тойруу шүүхдэлцэж буй. Нэг бус нэлээд хэдэн бөх нь мөн л энэ асуудлаас болж, барилдах эрхээ хасуулж баахан манаргасан. Энэ бүхнээс сургамж авч, элдвийн асуудал орооцолдохоос бөхчүүд залхсангүй, бас л допингийн асуудалд орчихлоо. 

Наадам дуусав уу үгүй юу бөхчүүдийн шинжилгээний хариу нь ирчихдэг. Энэ жил яагаад удаад байна вэ. Удах тусам хардлага төрж байна. Шинжилгээний хариу үнэн эсэхэд эргэлзэж байна хэмээн спортынхон саяхан дуугарч байв. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг анддаггүй гэлцдэг. Үнэхээр л Но байж. 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхийн допингийн шинжилгээний хариу БНСУ-аас ирсэн. Шинжилгээгээр Улсын их баяр наадамд үзүүрлэсэн болон шөвгөрсөн хоёр бөхөөс допинг илэрсэн  гэх мэдээлэл гараад байна. Өнгөрсөн жилүүдэд ийм мэдээлэл тарах болгонд нэр нь дурдагдсан аль нэг бөхөөс сэргээш илэрдэг байв. Энэ жишгээр шөвгөрсөн бөхчүүдээс сэргээш илэрсэн нь бараг л үнэн болж таарах нь. 

Гэхдээ одоогоор албаныхан энэ талаар мэдээлэл өгөөгүй байна. Мэдээлэлд дурдагдсан бөхчүүдээс эхнээсээ шинжилгээний хариуг бидэнд мэдэгдээгүй гэх хариулт өгч байна. Тиймээс хэн гэдэг бөх хориотой эм, бэлдмэл хэрэглэж, үзэгч сонирхогч цаашлаад нутаг орныхоо ард иргэдийг хуурсан нь ирэх өдрүүдэд тодорхой болох нь. 

Харин энэ хооронд үндэсний бөхийн спортын нэр хүнд шалаар нэг тарах нь. Жудаггүй бөхчүүдээ журманд нь оруулж чадахгүй байгаагийнхаа горыг дахиад л амсах нь...


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.62
    2020/09/12

    Batsuuri gj ymarch es zuigui teneg har beh gj uo bdg uom.Behiin ariun devjeeg buzarlaad.odoo zaluuchuudad ch halgaatai bolj bn.

    Хариулах
  • 139.5.216.225
    2020/09/11

    Umhii uvsiihan ungaaj bn

    Хариулах
  • 66.181.161.106
    2020/09/11

    ОУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг манай улсын шүүх шүүдэг тогтолцоог болиулах хэрэгтэй

    Хариулах
  • 103.229.120.100
    2020/09/11

    end tend humuus daramtalsan yumnuud. heden haltar tsaasnii toloo yu ch hiine dee llruud

    Хариулах
  • 45.117.32.2
    2020/09/11

    энэ хэдэн гүзээгээ унжуулсан юманд бидний хийморь сүлд ямарч хамаагүй.

    Хариулах