Улсын аварга Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь ил болов уу

Админ
2020/09/11

Үндэсний их баяр наадмын шөвгөрсөн бөхчүүдээс сэргээш илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл тус мэдээллийг хажуугаар өнгөрсөн жилийн түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд сэргээш хэрэглэсэнээ хүлээн зөвшөөрсөн гэх баримт дэлгэгдлээ.

Тодруулбал түүний багш н.Баттогтохтойгоо харилцсан яриа ил болжээ. Тэрбээр “Энэ тариа хэр вэ багшаа, Одоо тэгээд багшаа допингийн шинжилгээг яаж аргалах уу” гэх мэтээр асууж зөвлөсөн байна.

Улсын аварга Э.Оюунболдын хувьд сэргээш хэрэглэсэн гэх асуудлаараа жил гаруй шүүхдэлцсэн. Ингэхдээ “Би Б.Бат-Эрдэнэ аваргын удирдлага дор 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Багш маань архи, допинг гэдэг хоёр зүйлийг хэрэглэж болохгүй гэж ямагт захидаг байсан. Миний шээс солигдсон байна. Үүнийг хууль, хяналтын байгууллага нь анхааралдаа авч, шалгаж өгнө үү.

 Допингийн шинжилгээг Монголын допингийн холбооныхон тавуулаа байж байгаад задалж, үзэх ёстой байсан. Гэтэл ганц, хоёр нь задлаад  сошиал ертөнцөд цацаж, бөхчүүдээр над руу дайралт хийлгэж байна. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Миний шээсийг сольсон байна. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэх тайлбарыг өнгөрсөн наймдугаар сард өгч байсан юм. 


Эх сурвалж: https://zarig.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна